• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0

ЭМЯ-наас гадаадаас ирж буй иргэд маршрут чиглэлээ өөрчлөхгүй байх, зөрчил гаргасан иргэн, ААН, хуулийн этгээдэд хариуцлага тооцох зохицуулалт хийхийг төрөөс анхааруулсан талаар онцоллоо.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өчигдөр УОК-ын хуралдаанаар нэмэлт шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Бүх аймаг, нийслэлийн Засаг дарга нарт голомтоос ирж буй иргэдийг тусгаарлах байрпон, Солонгос, Итали улсаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглах чиглэл өглөө.
Улсын хэмжээнд ажиглалтад иргэд байна.

Тусгаарлагдсан 51 хүнээс коронавирсийн халдвар илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 25-нд тусгаарлагдсан Багануурын 2, Төв болон Орхон аймагт тусгаарласан 5 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д 6, Асралт мед-д 37, Улаанбаатарт зургаан хүнийг гэрт нь байлгаж шинжилсэн бөгөөд 51 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй"  гэв.

Өчигдөр Улсын Онцгой комиссын хуралдаанаар нэмэлт шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн аж. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 444 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хятадаас гадна дэлхийн бусад улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нь тус улсынхаас анх удаа давлаа. Грек, Румын, Бразил зэрэг улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдээд байна. БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1,595 болж өслөө. Өчигдөр тус улсад бүртгэгдсэн тохиолдлуудын 307 нь Тэгү хотод байна" гэв. 

Өнөөдрийн 10 цагийн байдлаар:

TAGS





Холбоотой санал болгох мэдээ