• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    60   |  
0

Улсын Онцгой комиссын хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл хязгаарлахаар шийдвэрлэсэн. 
Үүнтэй холбогдуулан хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарган хяналт, шалгалтыг эрчимжүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дроноор хянаж байгаа аж. 
Өнөөдөр хяналтын цэг дээрх нөхцөл байдлыг харахад Улсын Онцгой комиссын зөвшөөрөл буюу нэвтрэх бичигггүй, хулгайн замаар замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулсан хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. 

Хулгайн замаар, нэвтрэх бичиггүй хөдөлгөөнд оролцсон жолооч нарт хариуцлага тооцно

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан зам хаасан талаар тодорхой мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар хүргэж байгаа. Энэ үед хулгайн замаар гарч цасанд суух, төөрөх зэрэг эрсдэлд орох эрсдэл өндөр байна. Холбогдох байгууллагууд очиж туслах боловч гарсан зардлыг иргэн өөрөө төлөх болно хэмээн ЦЕГ-аас онцоллоо.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл болон гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөнд тооцно. 


1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасан байна. 

Тиймээс хулгайн замаар явж ойр дотныхноо, хайртай хүмүүсээ эрсдэлд бүү оруулаарай хэмээн ЦЕГ-аас анхаарууллаа. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ