• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    55   |  
0

Ерөнхийлөгч Х.Баттулга 14:45 цагт тусгай нисэх онгоцоор Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, түүний БНХАУ-д хийх айлчлал албан ёсоор эхэллээ.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн билээ. 

Тэрээр айлчлал хийх зөвшөөрлийг Улсын Онцгой комиссоос авсан бөгөөд эх орондоо ирсэн даруйдаа 14 хоног тусгаарлагдах аж. 

УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Ерөнхийлөгч өнөөдөр БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл хүссэн. Өнөөдөр би зөвшөөрөл өгч гарын үсэг зурлаа. Ирээд журмын дагуу тусгаарлагдана" гэв. 

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ