• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0

Дэлхийн 85 улсад төлөөлөгчтэй гарааны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын хамгийн том нэгдэл бол “Seedstars world" юм. 

Seedstars Ulaanbaatar 2019 тэмцээнд үндэсний ялагчаар IHotel Global тодорсон бөгөөд Төв Ази, зүүн Европын бүсэд дахин шилдгээр шалгарчээ. 

Харин ирэх дөрөвдүгээр сард Монгол залуус Швейцарит болох "Seedstars Global Summit"-д дэлхийн шилдгүүдтэй 500 мянган долларын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөнө. 

Startup Marketing Space ХХК үүсгэн байгуулагч, захирал Ж.Золзаяа “Өмнөх онд олон улсын чуулганд эх орноо төлөөлөн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй явж байсан бол энэ жил өмнөхөөсөө олуулаа очиж, олон улсын бизнес эрхлэгч залуустай мөр зэрэгцэн оролцох зорилготой байна” гэв.

Мөн залуус бид оюунаараа , спортоороо ч дэлхийд амжилт үзүүлсээр байна. Харин одоо бизнес сэтгэлгээгээрээ гарааны бизнесийнхэн хүч түрэн орж ирж байна хэмээн Startup Marketing Space ХХК үүсгэн байгуулагч, захирал Ж.Золзаяа онцоллоо. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ