• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0

УОК-ийн хуралдаанаар Нийслэл хотруу гарах, орох хөдөлгөөнийг сунгаж гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл хаасан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос урагш чиглэлд гардаг Өлзийт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооноос тээврийн хэрэгслийн хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж байна. 

ХУД дэх ЗЦ-н хэлтсийн Урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Дэслэгч Д.Батжаргал:

-Хугацаа сунгасантай холбоотойгоор иргэд мэдээлэл дутмаг байгаагаас өглөөний 08:00-10:00 цагийн хооронд их ачаалалтай байлаа. Иргэд машинаа нэг талд тавиад явганаар хөдөлгөөнд оролцож, цаанаас машин дуудаж хүлээлгэх боломжтой гэсэн ташаа мэдээлэлтэй байна. Мөн бага насны хүүхдийг постны хоёр талаас дамжуулан авах зэрэг асуудлууд үүсгээд байна. Буруу, ташаа мэдээллээс болж өөрсдөдөө чирэгдэл учруулах, эрсдэлтэй байдлыг үүсгэх хандлага их байна.

Ийнхүү иргэд товчоогоор явганаар гарч, орох боломжтой хэмээн ойлгож нэг талд машинаа тавьж, нөгөө талд дахин машин дуудаж байгаа үйлдэл нь замбараагүй байдал үүсгэж байна.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ