A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 134 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 134 | |
|
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, БНХАУ-д гарсан коронавирусийн тархалтын үед буюу онцгой нөхцөл байдалд хүрэлцэн ирж, сэтгэлийн дэм өгч буйд талархал илэрхийллээ.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян БНХАУ-д, тэр дундаа Ухань хотод гарсан коронавирусийн тархалтыг зогсоохын тулд БНХАУ нээлттэй, ил тод, тоон мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөвөөр өгч буй бөгөөд цаашид тархалтыг хяналтад оруулахын тулд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн БНХАУ одоогоор коронавирусийн эсрэг вакцин гаргаж чадаагүй ч уламжлалт аргаар хийж буй тэмцэл нь үр дүнгээ өгч, өвчний дэгдэлтийг намжаах, хот, аймаг нийлсэн найман газарт онцгой байдлын зэрэглэлийг бууруулахад нөлөөлсөн хэмээн дүгнэсэн юм.
Онцгой байдлын зэрэглэлийг бууруулсан аймгууд нь Монгол Улстай хил залгаа ч тархалтыг бүрэн хяналтад оруулах хүртэл сонор сэрэмжээ алдахгүй байж, Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян онцоллоо.
Түүнчлэн цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ удаагийн айлчлал нь хоёр орны эв санааны нэгдлийн илэрхийлэл бөгөөд хөрш орнууд ямар ч цаг үед мэдээлэл солилцож, ойр дотно ажиллах нь аливаа бэрхшээлийг даван туулах үр дүнтэй арга хэмээн тэмдэглэж, төр засаг болон ард түмний найрсаг харилцааг бататгасан уулзалт боллоо хэмээн дүгнэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяний удирдан зохион байгуулж буй өвчний тархалттай тэмцэх төв ажлын хэсэг түргэн шуурхай ажиллаж, коронавирусийн тархалтыг бууруулна гэдэгт итгэлтэй буйгаа хэлж, БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|