• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    61   |  
0

Манай орон Япон улсаас эхний ээлжинд 200, дараа нь 1000 оношлуурыг хүлээн авсан билээ. Тэд дахин 2000 оношлуурыг ЭМЯ-нд илгээжээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сэжигтэй 5 тохиолдлын шинжилгээг хийн, тусгаарласан. ХӨСҮТ-д 27 хүн, Цэргийн төв эмнэлэгт 74, Жаргалант суманд 11, Сэлэнгэ аймагт 12 нийт 114 хүнийг хянаж, тусгаарлаад байна" гэв. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа " ХӨСҮТ, ДЭМБ-ын хийдэг видео хурал өнөөдөр болох бөгөөд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл сайд оролцоно" гэв. 

302 иргэнийг ажиглалтад авч, хянаж байна

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улсын хувьд 302 хүнийг ажиглалтад авч, биеийн байдлыг хянаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө ажллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах хувцас хэрэглэлд зориулж иргэн Д.Доржпүрэв 20 сая төгрөгийн хандив өргөсөн. Мөн өчигдөр Япон улсаас 2000 оношлуур хүлээн авсан" гэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Амбасэлмаа "Тусгаарлах, ажиглах хоёр бол өөр үйл ажиллагаа. Голомтоос ирсэн хүмүүсийг 14 хоногт тусгаарлана. Харин транзитаар ирсэн хүмүүсийг ажиглалтад авсан. Өдөр бүр эрүүл мэндийн асуулга бөглөнө. Мөн тухайн иргэн өөрийгөө хянаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-рүү шилжүүлнэ" гэв. 

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар:

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ