• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцлээ. Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Засгийн газраас эдийн засгийн хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

  • Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлохдоо эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл шаардлагыг ханган эхлүүлье хэмээн шийдвэрлэсэн. Ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан өдрөө буцаж орсон байх зэрэг зохицуулалт хийх чиглэлийг өгч ажиллаж байна.
  • Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй. Үүнийг зохицуулах хуулийн төслийг боловсруулах чиглэлийг өгсөн. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа ААН-үүд хугацаандаа төлөөд явахад асуудалгүй. Харин тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа нь доголдож НДШ-ээ төлөхгүй хойшлогдож байгаа бол үүнд нь алданги, торгууль ногдуулахгүй байх эрхзүйн орчин бүрдүүлэх шийдвэр гарч байна.
  • Мөн энэ хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслүүлэгчдэд зориулагдсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол түүнийг улсын болон орон нутгийн татварын өртэй нийцүүлэн суутгана. Урсгал зардалтай холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдсэн. Улсын төсвийг тодотгохгүй” хэмээн онцлов. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ