• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0

БНСУ-д оршин суугаа иргэдийн визийг сунгах талаар нэмэлт мэдээллийг Монгол улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Энэ хүрээнд визтэй холбоотойгоор иргэдэд учирч буй хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирсэн Монгол иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьжээ. 

"Иммигрэйшн-тэй тохирсны дагуу хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 11-ний өдрүүдэд визийн хугацаа нь дуусаж буй аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй Монгол иргэд оршин суугаа газартайгаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар /цахим хуудсаар оочирын дугаар эхэлж авна/ авч өөрийн биеэр очих, эсвэл www.hikorea.go.kr хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр визийн сунгалтаа мэдүүлэх боломжтой болсон"-ыг Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас мэдэгдлээ. 

Өөрийн биеэр очих бол:
•Гадаад паспорт
•Анкет /통합신청서-г дараах холбоосоос татах/
www.hikorea.go.kr
•Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт,
•2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз,
•БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар/оочирын дугаар/ авна. .hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt

Цахимаар сунгалт хийлгэх бол:
•БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах холбоосоор цахимаар сунгалт хийлгэх боломжтой. 
www.hikorea.go.kr
/Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерын мэдлэгтэй хүний туслалцаа авахыг зөвлөж байна/

Иргэд цаашид ЭСЯ-нд өөрийн биеэр ирж албан бичиг авах шаардлагагүй. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал ЭСЯ-ны шуурхай утас  010-8205-3464-т холбогдоно уу. 
Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаныwww.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу.

Оюутнуудын анхааралд:

БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан оюутнууд суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавина. Сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулж оюутны оршин суух хугацааг сунгуулна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас overseas.mofa.go.kr/mn-mn-аас мэдээлэл авна уу.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ