• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    53   |  
0
 

НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлэл хийлээ. 

Энэ хүрээнд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Өнгөрсөн хоногийн хугацаанд угаарын хийгээр хөнгөн хордсон 5 өрхийн 19 хүн хандаж эмнэлгийн зөвлөмж үйлчилгээг авсан байна. Олон жилийн дунджаас үзэхэд хавар, намрын улиралд угаарын хийн хордлогын дуудлага болон обьектийн гал түймрийн дуудлага ихэсдэг" гэв. 

Тиймээс иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг НОБГ-аас анхааруулаа.

Гуравдугаар сарын 5-ныг өмнөх оны энэ үетэй харьцуулахад обьектийн гал түймрийн тохиолдол 39.9 хувиар буурсан. Харин эрэн хайх ажиллагааны дуудлага 26.4 хувиар өссөн. Мөн нийт гал түймрийн болон гамшиг ослын дуудлага 34.1 хувиар буурсан үзүүлэлтэй байна хэмээн онцоллоо. 

Энэ сар олон жилийн дунджаас их хур тунадас орох төлөвтэй байгаа учраас шар усны аюулаас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, ААН-үүд идэвтэй оролцохынг мөн уриалсан юм. 

Мөн хэвлэлийн хурлын үеэр Тавантолгой түлш ХХК-аас түлшний нөөц байгаа хэмээн мэдээлсэн аж .

TAGS





Холбоотой санал болгох мэдээ