• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    75   |  
0

Хэвлэлийн хурлын үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 27 зорчигч ирснээс нэг хүнийг Багабаян амралтын газарт ажиглалтад авсан. Мөн Turkish airlines-ийн нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали руу зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлсэн" гэв. 

Мөн тэрээр биеийн байдлын талаарх мэдээллийг худал хэлэхгүй байхыг анхааруулсан юм. 

"Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчсоноо мэдээллээгүй бөгөөд тэднийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан илрүүлсэн. Хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас Женев-Милан, Женев-Франц гэсэн маршрутаар зорчин Москвагаар дамжин ирсэн гурван иргэн мэдээллээ нуусан байна. Тиймээс ажлын газрынх камерыг шүүж тандалт судалгаа хийсэн. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл байлаа" хэмээн онцлон хэлэв. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 3-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээгээр коронавирус илрээгүй.  Гуравдугаар сарын 4-нд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Ингээд нийт 14 хүнийг ажиглалтад авсан байна" гэв. 

Мөн тэрээр сэжигтэй тохиолдлыг шинжилж, ажиглалтад авахаас гадна уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдээс санамсаргүй түүврээр 60 хүнийг сонгон авч, шинэ коронавирусийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан хэмээн онцлов. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ