• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    57   |  
0

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх тогтоолын төсөл өргөн барилаа.

Оюутнуудад семистр эхлэхэд хамгийн их тулгамддаг асуудал нь сургалтын төлбөр байдаг. Зөвхөн Монгол улсын их, дээд сургуулиудад зээлээр суралцаж байгаа оюутнууд Боловсролын зээлийн сангийн журмын 2.7-д заасны дагуу сургууль төгссөнөөс зургаа хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар хамрагддаг. Зээл хүүгүй, диплом барьцаалахгүй учир дийлэнх оюутнууд боловсролын зээлд хамрагддаг.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 

Тиймээс Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ