• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

"Сэтгүүлч Батдорж" сангаас сэтгүүл зүйн ангид сурч буй оюутнуулдад зориулсан долоо дахь тэтгэлэгт уралдааныг зарлажээ. Монголд тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагч нарыг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилээс уралдааны шалгаруулалтад бага зэргийн өөрчлөлт оруулж, 2 хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг болсон. 

Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх аж. 

Нэгдүгээр шатны эссэ бичлэг “Ондоошил” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуурыг тавьжээ. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд 3 хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн сурвалжилга бэлтгэнэ. Сурвалжилга бэлтгэхэд “Сэтгүүлч Батдорж” сангийнхан редакцуудад хуваарилах зэргээр дэмжлэг үзүүлэх аж. 

Энэхүү уралдаанд бүтээлээрээ шалгарч тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог билээ. 

Энэхүү уралдаанд сэтгүүлзүйн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох бөгөөд эссэг batdorj_found@yahoo.com хаягаар хүлээн авна. Тэргүүн байрт шалгарсан оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг олгохоос гадна тусгай байрт 5 оюутан шалгаруулж, мөнгөн урамшуулал гардуулан хэмээн “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ-ынхан онцоллоо.

Өнгөрсөн зургаан удаагийн уралдааны тэргүүн болон тусгай байрт шалгарсан оюутнуудад "Сэтгүүлч Батдорж" сангаас нийт 17 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. 
 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ