• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    72   |  
0

Гуравдугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрчээ. 

УОК тус хүнтэй эхлээд уулзсан 42 хүн, хамт ирсэн буюу нэгдүгээр хавьталттай байж болзошгүй 500 орчим хүний нэр хаягийг тодорхой болгожээ. Эдгээр иргэнийг хяналтад авч, яаралтай шинжилгээ өгүүлэх ажлыг хүчний байгууллагад үүрэгдлээ. Мөн онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. 

Эмч нарын мэдээлснээр коронавирусийн халдвар илэрсэн Франц иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой, халуунаас өөр зовиургүй байгаа аж. Мэргэжлийн байгууллагын мэдэгдснээр тус иргэнд "өөрийгөө 14 хоног тусгаарла" гэсэн зөвлөмж өгсөөр байтал үл тоож олон газраар явсан байна. Тиймээс эрүүл мэнд болон мэргэжлийн байгууллагын өгч буй шаардлага зөвлөмжийг заавал биелүүлэхийг уриаллаа

Тус иргэний эхлээд очсон газрын хамгаалалтад авч, ариутгах арга хэмжээг авч хаана очсон хэнтэй уулзсаныг олж илрүүлж байна. Үүрийн 04:00 цагт ХӨСҮТ-ийн эмч нар нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг авч Дорноговь аймаг руу явжээ.

Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос гуравдугаар сарын 16-н буюу даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Харин олон улсын нислэгийн хоёр урсгал,  төмөр замын олон улсын тээврийн урсгал, автозамын олон улсын тээврийн хойд хилийн урсгал нээлттэй байгаа аж. 

Одоо замд явж байгаа тээврийн хэрэгслийг нийслэл хот руу оруулахаар болжээ. 

Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмж, чиг үүргийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.

Эх сурвалж: Улсын онцгой комисс

TAGS





Холбоотой санал болгох мэдээ