• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    59   |  
0

Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн учраас Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг зогсоосон билээ. 

НОК-ын дарга С.Амарсайхан коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан нийтийн тээврийн автобусыг 2020 оны гуравдугаар сарын 17-ныг хүртэл тусгай маршрутаар явуулахыг холбогдох албаныханд даалгалаа. 

Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өгсөн. 

"Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов" гэж НОК-ын дарга С.Амарсайхан хэлэв. 

Мөн Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр зарим гишүүдээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахыг санал гаргалаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ