• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0

Өнөөдрийн НОК-ын хуралдаанаар төр, захиргааны алба хаагчдыг уулзсан хүмүүсийнхээ мэдээллийг тэмдэглэж байх талаар чиглэл өглөө. Мөн иргэд ч үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн уриалгыг гаргасан юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тандалт, лавлагаа мэдээлэл, асуумж авах шаардлага тулгарч байна. Монгол улсад Covid-19 илэрсэн өнөөдрийн тохиолдолд барагцаа тоо гарч байгаа болохоос уулзсан хүмүүсийн тоо бүрэн гарахгүй байгаа юм. Тиймээс ялангуяа төрийн албан хаагчид цаашилбал гэрээсээ ажиллах боломжгүй байгаа иргэд өөрийн уулзсан хүмүүсийн нэр, хаяг зэрэг мэдээллийг тэмдэглэж авах хэрэгтэй. Энэ нь тухайн хүнээс асуумж авах шаардлагатай тохиолдолд нэн тустай учир төрийн алба хаагчид, цаашлаад иргэд ч уулзсан хүмүүсийн талаар хөтөлж байх чиглэл, уриалгыг хүргүүлж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ