• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    60   |  
0

ЭМЯ коронавирустай холбоотой өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

Иргэд сандарч эмнэлгийн байгууллагад бөөгнөрөл, хүндрэл учруулахгүй гэртээ өөрийгөө тусгаарлаж, 100, 103, 118 гэсэн утаснаас коронавирустай холбоотой бүх төрлийн мэдээллийг авч, шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандахыг ЭМЯ-наас уриаллаа. 

Мөн халдварын тохиолдол илэрсэн иргэний үйлчлүүлсэн байгууллага болох Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower- зэрэг үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө 14 хоног гэртээ тусгаарлах зөвлөмж өглөө. Мөн халдварын тохиолдол илрээд буй Франц улсын иргэнд үйлчилсэн KFC-гийн ажилтан өндөр халуурч байна гэсэн мэдээлэл түгж байгааг ташаа болохыг мэдээллээ.

УОК: Иран, Итали, Япон, БНСУ, БНХАУ-ын иргэдийг л тусгаарлана

УОК-ийн шийдвэрээр Иран, Итали, Япон, БНСУ, БНХАУ аас ирсэн иргэдийг тусгаарлаж бусад улсаас ирсэн иргэдийг гэртээ эсвэл байрлаж буй буудалдаа  өөрийгөө тусгаарлахыг зөвлөмж гаргажээ.

Тус иргэнтэй уулзсан, онгоцонд ойр сууж ирсэн буюу нэгдүгээр хавьтлыг 43 тохиолдлыг илрүүлж шөнийн 00:00 цагаас эхлэн ХӨСҮТ- хяналтад авч, тусгаарласан байна.

Мөн "Бадрах энержи" компанийн кампт халдвар илэрсэн тус иргэнтэй ойр байрласан 60 хүнийг Дорноговь аймгийн эмнэлэгт тусгаарлажээ. Нэгдүгээр хавьтлын шинжилгээний хариу гартал ажиглалтад орсон 200-300 хүнийг өөрсдийгөө ажлаас чөлөөлж гэрт нь ажиглалтад авахыг уриалж байна. Гуравдугаар буюу дам хавьтал авсан иргэдийг одоогоор судалж,  илрүүлж байна.

Иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг биелүүлж, гэртээ өөрсдийгөө тусгаарлан амны хаалтаа зүүж, гараа ариутгах зэрэг зөвлөмжийг хэрэгжүүлбэл улс орон маань хохирол багатай даван туулж чадна гэлээ.

Эх сурвалж: ЭМЯ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ