• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    56   |  
0

Гуравдугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. 

Энэ хүрээнд Дорноговь аймгийн Онцгой комиссын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд: 

– Дорноговь аймгаас гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах.

– Спорт заал, фитнессийг тодорхойгүй хугацаагаар хаах.

- Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх.

-Улаанбадрах суманд байрлах “Зөөгч овоо” кемпид пост нэмж гаргах.

-Аймгийн хүнсний нөөцийг судалгааг яаралтай хийх.

-Эмч мэргэжилтнүүдийг нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажлуулах.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед онцгой дэглэмийг зөрчсөн ямар ч албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн аж. 

Аймгийн Онцгой комиссын зүгээс коронавирусийн халдвар илэрсэн иргэнтэй I-р зэрэглэлийн хавьтагч болсон иргэдийг тусгаарлаж, II, III-р зэргийн хавьтагчдийг илрүүлж тусгаарласан байна. 

Мөн Улсын Онцгой комисст халдварт өвчний голомттой орнуудаас Монгол руу орох нислэгийг цуцлуулах санал хүргүүлжээ. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ