• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    60   |  
0

УОК-ын хуралдаанаар ОХУ, Казакстан, Турк руу зорчих нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ. 

Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг ч мөн адил гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоосон юм. 

Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан "Агаарын тээврийг зогсоосон улс орнуудаас эх орондоо ирэх нэн шаардлагатай өндөр настан, нялх хүүхэдтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон эмчилгээнд явсан иргэдийг эх оронд нь авчрахаар болсон" гэв. 

Мөн тэрээр Өөрөөр Улсын онцгой комисс хуралдаж байх үеэр бүртгэлээ хийж байсан Аэрофлотын онгоц маргааш өглөө 06:20 цагт Улаанбаатарт газардана. Үүнээс хойш онгоц явахгүй. Харин Туркийн Истанбул болон Москвагаар дамжин ирэх гэж байсан зорчигчдоос МИАТ компани зохион байгуулалттайгаар очиж, зөвхөн өөрийн улсын иргэдийг авна хэмээн онцолсон юм. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ