• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    66   |  
0

Коронавирусийн халдвар авсан Франц иргэнтэй нэг онгоцонд сууж явсан иргэд болон нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан өчигдөр шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэллээ. 

"Нэгдүгээр хавьтлын 26 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй" хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв. 

Улаанбадрах суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Бадрах энержи" компанид ажилладаг уг иргэн нь 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр "Москва Улаанбаатар"  чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн бөгөөд эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн юм.

Шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлсэн бөгөөд Франц улсын иргэнтэй хамт нэг онцгоцонд зорчсон нийт иргэдийн шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэх аж. 

 

 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ