• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ. 

Засгийн газраас замын түгжрэлийг бууруулах зорилгоор хоёр төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. 

"Тэнгэрийн зам төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн А бүсэд зам барих асуудлыг шийднэ. Энэ зам нь 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй байх юм. Үүний үр дүнд түгжрэл 46.5 хувь буурч, агаарын бохирдлыг 20 хувь буурах тооцоолол гарсан" хэмээн онцоллоо.  

Мөн "Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд нэг тээврийн хэрэгслээс км тутамд 15 центын хураамж авч, зээлээ төлнө гэж тооцсон бөгөөд зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүг нөхнө" гэв.

Замын маршрут:

Сансарын аюулгүйн тойрог - Зүүн дөрвөн зам – Нарантуул – Дүнжингарав – Хан-Уул - Нарны гүүр - Баруун дөрвөн зам - Гэсэр сүм гэсэн маршрутаар явах аж. 

Тэрээр тухайн төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон орон нутгийн төсвөөс хөрөнгө авахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ хэмээн тодотголоо. 

Дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. 

Дэмжсэн тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсын 60,7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр төслийг эхлэх аж.

Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд 4.9 км урт, гурван зогсоолтой, Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойрог чиглэлд 5.4 км урт, гурван зогсоолтой зам тавихаар төлөвлөж байна. Ингэснээр Баянхошуугаас Гэмтлийн эмнэлэг хүртэлх 4.9 км замыг гэхэд 16 минутад туулах бөгөөд өдөрт 22000 хүн зорчих боломжтой гэсэн тооцоо гарчээ. 

60,7 сая еврогийн зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 12 жил чөлөөлөгдөхөөр хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ