• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

ЭМЯ-наас хэвлэлийн хурлын эхэнд өчигдрөөс эхлэн коронавирусийн халдварын талаарх мэдээлэл өгөх 119 дугаар бүхий 24 цагийн утас ажиллаж эхэлсэн. Өчигдрөөс хойш 900 гаруй дуудлага ирснээс 300 гаруй нь тоглоом хийсэн, хуурамч дуудлага байсан. Тиймээс иргэдийг үнэн, зөв мэдээлэл бүхий дуудлага хийхийг ЭМЯ-наас зөвлөлөө. 

Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал "Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор 159 иргэн ирснээс 70-ыг нь тусгаарлалаа. Өнөөдрийн байдлаар нийт 765 хүнийг тусгаарлаад байна. Халдвар авсан Франц улсын иргэнийг өнөөдөр 09:30 цагт ХӨСҮТ-д шилжүүлэн авчирсан. Биеийн байдал хүндэвтэр байна" гэв. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Францын иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон сэжигтэй тохиолдлын 98 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 23 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй" гэв. 

Мөн тэрээр "ДЭМБ-ын зөвлөхүүд манай оронд ирж ажилласан. Тэднийг шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй учраас өнөөдөр өглөө эх орон руу нь буцаасан" хэмээн онцоллоо. 

Сэтгүүлчийн асуулт: Франц иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 98 хүний шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

"Өчигдөр 338 хүнээс асуумж, судалгаа авсан бөгөөд 171 хүнийг ойрын хавьтал гэж үзсэн. Эдгээрээс Улаанбаатар хотод байгаа 98 хүнийг тусгаарласан. Шинжилгээний хариу ар араасаа гарна. Одоогоор 23 иргэний шинжилгээний хариу гарсан бөгөөд тэднээс коронавирусийн халдвар илрээгүй . Өнөөдөр гүнзгийрүүлсэн судалгаа хийгдэнэ" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ