• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    57   |  
0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу хүндэтгэх шалтгаантай 1000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа илгээн авахаар шийдвэрлэлээ. 

Мөн Япон, ОХУ, Турк болон Европын орнуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд татаж авна. 

Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах аж.

Иргэд тухайн улсдаа эрүүл мэндийн шинжилгээ өгөхөд шаардагдах зардлыг Засгийн газар гаргана. Харин нутагтаа ирэх, тусгаарлах байранд байх зардлаа иргэн өөрөө хариуцах юм.

Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж буй талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ