Коронавирусийн тархалтын талаарх шинэ тоон мэдээллийг хүргэж байна.
2020 оны гуравдугаар сарын 12-ны 08:00 цагийн байдлаар дэлхийд нийт 126,053 коронавирусийн халдварын тохиолдол байна. Уг өвчний улмаас нас барсан 4616 хүн бүртгэгджээ. Халдвар хамгийн их таргалттай байгаа буюу энэхүү тохиолдол бүртгэгдсэн орнуудыг жагсаасны эхний тавд:
- БНХАУ /80,790 тохиолдол, 3,158 нас баралт/
- Итали улс /12,462 тохиолдол, 827 нас баралт/
- Иран улс /9,000 тохиолдол, 354 нас баралт/
- БНСУ /7,755 тохиолдол, 60 нас баралт/
- Франц улс /2,281 тохиолдол, 48 нас баралт/
Манай улс гуравдугаар сарын 10-ны өдөр анхны шинэ тохиолдол хэмээн бүртгэгдсэн. Зарим улсуудын тухайн вирусээр халдварлах тохиолдол буурч байгаа ч бусад газарт шинэ тохиолдлууд буртгэгдсээр байна. Өчигдөр гэхэд Зааны ясан эрэг хэмээн нэрлэгддэг байсан Өрнө Африкт оршдог "Ivory coast" улсад анхны тохиолдол бүртгэгджээ.