• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0

БНСУ-аас Монголд ирэх хүсэлтэй иргэдээс эхний ээлжинд 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд тавигдсан шаардлагыг хангасан иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам хүлээн авч эхэлснээ мэдэгджээ.

Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу хүндэтгэх шалтгаантай 1000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа илгээн авахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах аж. Үүний хүрээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам ийнхүү мэдээллэж байна.

Иргэд Та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье.

ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

  • Эмнэлгийн хяналтад байдаг иргэд

          - Эмнэлгийн нотлох баримт бичгүүд

  • Жирэмсэн эх

        - Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.

          - Эмнэлгийн магадлагаа

  • Бага насны хүүхэд

         - 0-14 насны хүүхэд

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

         - Нотлох баримт бичиг

  • Өндөр настан

        - эмэгтэй 55 ба түүнээс дээш настай

        - эрэгтэй 60 ба түүнээс дээш настай

ХЭЗЭЭ БҮРТГЭХ ВЭ?

  • Бүртгэлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагаас эхэлж 3 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт хаана.

ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

  • Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг  зурж бүртгүүлнэ.

Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부, Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia

АНХААРАХ ЗҮЙЛС!

- Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/

- Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.

- ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн хүсэлт, өргөдөл хүлээн авахгүй. 3 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө тус фэйсбүүк хуудсанд ирүүлсэн хүсэлт нь чартер нислэгт бүртгэх үндэслэл болохгүй.

- Бүрдүүлэх баримт бичгийн эхийг заавал шаардахгүй хуулбар байж болно.

- Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.

- Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу гадаад улсын иргэдийг 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул зөвхөн БНСУ-д богино хугацааны визтэй байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг бүртгэнэ.

- Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.

Лавлах зүйл байвал ЭСЯ-ны шуурхай утас 010-2723-3464 дугаараар холбогдоно уу.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хүлээн авна уу. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ