• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0

Монгол улсын боловсролын их сургуулийн оюутнууд цахим хичээлээ үнэгүй хүлээн авч эхэллээ. 

Засгийн газрын нэгдүгээр сарын 26-ны хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг түр хугацаанд буюу гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоосон.  

Хөл хорионы хугацаанд оюутнууд хичээлээ цахим хэлбэрээр хүлээн авахаар шийдвэрлэсэн. Энэ талаар бид “Оюутнууд цахим хичээлд зарцуулах ДАТАГ үнэгүй болгохыг уриалж эхэллээ” нийтлэл, нэвтрүүлгээрээ хүргэж байсан билээ. Мөн энэхүү санаачлагыг дэмжин МУИС-ийн оюутны холбоо "үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд цахим хичээлд зориулан дата хэрэглээг нэг сарын хугацаанд үнэгүй болгох" уриалгыг ч гаргасан. 

Бидний энэхүү уриалгын эхний хэрэгжилт МУБИС хэрэгжлээ. МУБИС-ийн Мэдээллийн технологийн алба “G-Mobile” ХХК-тай хамтран “МУБИС ОЮУТАН БАГЦ”-ыг өөрийн сургуулийн бүх оюутанд үнэ төлбөргүйгээр нэвтрүүлж байна. Оюутан дугаараа үнэгүй авч эрх үүсгэснээр оюутны веб, сургалтын системд үнэгүй нэвтрэн цахим хичээлээ үзэх бөгөөд бусад дата хэрэглээг 50 хувь хөнгөлж байгаа аж.

Ийнхүү хөдөө орон нутаг, зарим алслагдсан дүүрэгт оршин суудаг оюутнууд суурин интернетгүйн улмаас цахим хичээл үзэхэд хүндрэлтэй байгаа билээ. Сургалтын төлбөрөө төлсөн хэдий ч их хэмжээний дата зарцуулалт хийж буй нь эдийн засгийн хувьд ч бэрхшээл болоод байгаа юм. Тиймээс бусад үүрэн холбооны оператор компаниудыг энэхүү ажиллагаанд нэгдэхийг уриалж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ