Бүгд найрамдах Солонгос улсад Монгол улсын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна.
БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон аж. Тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр болжээ.
"БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна" хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилца албанаас мэдээллээ. 
Солонгосын news.joins.com сайтад мэдээлснээр БНСУ-д халдвартай гадаадын 60 иргэн бүртгэгдсэнээс:
- БНХАУ-аас 38
 
- Америк -7,
 
- Монгол-2,
 
- Вьетнам -2,
 
- Аргентин - 2,
 
- Австрали - 2,
 
- Тайланд 1,
 
- Польш 1,
 
- Япон 1,
 
- Индонезид 1,
 
- Узбекистан-1,
 
- Малайзын- 1 иргэн байгаа талаар дурджээ.