• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    62   |  
0

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр БНСУ-д Монголын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээллийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Хоёрдугаар сарын 23-нд БНСУ-ын Дэгү хотод амьдардаг 28 настай "Б" коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон байна. Тухайн өдрөө дүүргийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд халдвар хөнгөн байсан учраас эмчилгээ хийж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөөг эмч нар өгчээ. Ингээд 14 хоногийн дараа давтан шинжилгээ хоёр удаа өгөхөд сөрөг буюу халдваргүй гарсан байна. Одоо манай улсын иргэний биеийн байдал хэвийн, тусгаарлагдах шаардлагагүй, бүрэн эдгэрсэн" хэмээн онцоллоо. 

Нийт 414 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авсан

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан 7, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүн гээд нийт 8 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдлоо. Бид нийт 414 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авч ажиллалаа" гэв.

Тэрээр Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдээлсэн юм. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ