• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    54   |  
0

УОК хуралдаж аймаг, сум, Улаанбаатар чиглэлийн орон нутгийн хуваарьт нислэг, хот хоорондын нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргааш өглөө 07:00 цагаас нээхээр шийдвэрлэлээ. Мөн УОК-оос Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын замын хөдөлгөөнийг бага байлгах, тусгай маршрутаар явуулах шийдвэр гаргалаа.

Мөн Казахстан улсаас ирэх иргэдийг тандах, ажиглах тусгаарлах байр бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.

Иргэд товчоонд урьдчилж олноор цуглаж ачаалал, хүндрэл үүсгэх, албан бус замаар орж ирэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: УОК

TAGS





Холбоотой санал болгох мэдээ