НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.
"Иргэд бүх газрыг нээсэн гэсэн буруу ойлголттой байна. Хотын захирагчийн А-223 тоот захирамжинд хамаарагдах газрууд гуравдугаар сарын 30-ныг хүртэл үйл ажиллагааг зогсоосон хэвээр байна.
"Гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 16-ны өдрийн хооронд 4756 ААН, байгууллагуудад 380 улсын байцаагч хяналт, шалгалт хийж ажилласан. Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд ямар нэг зөрчил илрээгүй. Бусад дүүргүүдэд Түргэн үйлчилгээний цэгүүдэд багахан зөрчил гарсныг шийдвэрлэсэн. Мөн А-223 захирамжинд хамаарагдах бар, цэнгээний газрууд, урлагийн газрууд, фитнесс мөн уулын амыг нээгээгүй. Иргэд буруу ойлголттой байгаа учир бүх газрыг нээсэн гэсэн ташаа мэдээлэлтэй байна. Эдгээр газрууд гуравдугаар сарын 30-ныг хүртэл үйл ажиллагааг эхлүүлэхгүй" хэмээн НМХГ-аас мэдээллээ.