• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    59   |  
0

Монголын Үндэсниы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлөө, бизнес эрхлэгчдэд шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор судалгаа авчээ. Үүнд гишүүн болон гишүүн бус 1100 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Судалгаанд оролцсон байгууллагуудын 67 хувь нь Улаанбаатар хот, 33 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна.

Судалгаанд оролцсон компаниудыг салбараар ангилан харвал

  • 25% нь худалдаа,
  • 22% нь үйлчилгээ,
  • 11% нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд байна.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

  • Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Covid-19 вирусын халдвараас сэргийлэх арга хэмжээ нөлөөлсөн үү?

 - 89.5% нь дунд болон маш их түвшинд, 2.2% нь нөлөөлөөгүй гэсэн байна. 

  • Бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар?

- 57.7% нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40.1% нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нь хамгийн их нөлөөлөл байна гэжээ. 

  • Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнест үүсээд буй хүндрэлийг нээлттэй асуулгаар асуухад:

- Зээлийн эргэн төлөлт, НДШ-ын төлбөр, түрээсийн төлбөр гэсэн асуудлуудыг хамгийн их хүндрэл учруулж байна гэж нэрлэсэн байна.

  • Коронавирусээс сэргийлэх арга хэмжээ нь 2020 оны эхний хагас жилийн тухайн компанийн орлогод хэрхэн нөлөөлөх вэ? 

- 67.4% нь орлого 10-аас дээш хувиар буурна (46.4% нь орлого 30 ба түүнээс дээш хэмжээгээр буурна) гэж үзжээ. 

  • Үүний улмаас 2020 оны бизнесийн төлөвлөсөн зорилгодоо өөрчлөлт оруулах эсэх?

- 32.9% нь одоогоор дүгнэхэд эрт байна гэж үзсэн бол 31.1% нь зорилгоо бага хэмжээгээр бууруулна гэж хариулжээ. 

  • Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулбал:

- Судалгаанд оролцогсдын 42.6% нь түрээсийн төлбөр бууруулах гэх мэт аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээ, 36.3% нь ААН-ын татвар, НДШ-ыг хойшлуулах, 20.3% нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж үйл ажиллагааг хэвийн явуулахад төрөөс нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзжээ. 

Мөн аж ахуйн нэгжийн зээлийг төрөөс бодлогоор зохицуулах, төрийн худалдан худалдан авалтад ЖДҮ-г дэмжих, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх иргэдийн хэрэглээ, худалдан авах чадварыг нэмэгдүүлэн эдийн засгийг идэвхжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ