A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |
|
Коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжүүдээс аймаг, сумдын УОК, төрийн байгууллагуудад хандив өргөх ажил идэвхтэй өрнөж байна.
Авлигатай тэмцэх газраас Улсын онцгой комисст хандив хүлээн авах, зарцуулахтай холбогдуулан зөвлөмж хүргүүлсэн боловч энэ асуудлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах тал дээр хойрго хандаж байна. Тухайлбал, гуравдугаар сарын 11-нд KFC брендийн хамт олны зүгээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 10 сая төгрөгийн иж бүрдэл бүхий хамгаалах хэрэгсэл хандивласан талаарх мэдээлэл нийтлэгдсэн.
Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд албан тушаалтан, албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг авч болно хэмээн заасныг илтэд зөрчсөн үйлдэл болжээ.
Хэдийгээр Covid-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа төрийн байгууллагуудын өмнө төсөв, санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарч байгаа боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хувьд үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжээсээ хандив авч байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бий болгож байна.
Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлагыг мөрдөж ажиллаагүй байна.
Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд, хуульд зааснаар хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан нь хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглосон байдаг.
Иймд цаашид KFC нийтийн хоолны үйлчилгээний газрын үйл ажиллагаанд НМХГ-аас хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, хяналт шалгалтыг шударгаар явуулах, хэрэгжүүлсэн хяналт шалгалтын мөрөөр гаргах шийдвэрийн хууль зүйн үндэслэл эргэлзээтэй болгож байна.
Түүнчлэн мөн хуульд албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно гэж заасныг зөрчиж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалыг хашиж байгаа этгээдийн хувиар KFC брендийн маркетингийн үйл ажиллагаанд оролцсон гэж үзэж болохоор байна хэмээн АТГ-аас мэдээллээ.
Иймд Авлигатай тэмцэх газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг албан бичгээр мэдэгдэв.
Эх сурвалж: АТГ
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|