A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 64 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 64 | |
|
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Өчигдөр 22:50 цагт тусгай үүргийн онгоцоор Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн гурван иргэнээс covid-19-ийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн билээ.
"Өнөөдрийн байдлаар 160 улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлаж, хяналтад авсан" талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Халдвар илэрсэн 2 иргэн БНСУ-д байхдаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байсан. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд коронавирус халдвар авах өндөр эрсдэлтэй тул ЭМЯ-ны зөвлөмжийг сайтар дагаж, дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал" Өчигдөр Токио-УБ чиглэлийн онгоцоор 256 иргэн ирсэн бөгөөд халдвахр ихтэй бүс нутгаас ирсэн иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Франц иргэнтэй ойрын хавьтал болсон 88 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдвар илрээгүй нь тогтоогдсон. Тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан 2, Франц улсаас дамжин ирсэн 1 иргэнд нийт 3 иргэнд халдварын шинж тэмдэг илэрсэн. Халдвар авсан 3 иргэнтэй хавьтал болсон 111 хүнийг тусгаарласнаас 61 хүнд халдвар илрээгүй. Үлдсэн хавьтлуудад тандалт шинжилгээ хийгдэж байна " гэв.
Мөн 10-15 минутад хариу нь гардаг түргэвчилсэн тестээр тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийхэд тэднээс коронавирусийн халдвар илрээгүй хэмээн онцоллоо.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|