A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 71 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 71 | |
|
Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийн танилцуулж байна.
Хэвлэлийн хурлын үеэр УОК-ын дарга Ө.Энхтүвшин сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин сунгах эсэх талаар холбогдох яамд чиглэл өсгөн талаар мэдээллээ.
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоосон билээ. Тэгвэл энэ хугацааг дахин сунгах эсэх талаар БСШУСЯ-д үүрэг чиглэл өгчээ.
Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авч ирэхээр “МИАТ” компанийн онгоц гуравдугаар сарын 18-нд Бүгд Найрамдах Турк Улсыг зорино.
Гуравдугаар сарын 14-нд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн монгол иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Засаг дарга А.Гылымхан мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 133 хүнийг тусгаарлах байранд, 59 хүнийг гэрт нь тусгаарлан, байнгын хяналт тавьж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын 1000 гаруй иргэн сурч, зорчиж байгаа бөгөөд хилээр орж ирвэл Бугат, Сагсай сумын болон “Эмпати” сургуулийн дотуур байранд тусгаарлахаар төлөвлөжээ.
Гуравдугаар сарын 17-ны байдлаар ХӨСҮТ, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 37 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 1335 хүнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна.
Мөн Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комиссын үнэн, бодит мэдээллийг хүлээн авахыг уриаллаа.
БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ мэдээлсэн байна. Дээрх гурван хүнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д ажиллах эмч, сувилагч, асрагч нарын тоог нэмэх, халдвар авсан иргэдийн эмчилгээнд онцгой анхаарах зэргийг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэгдлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Манай оронд БНХАУ-тай адил хүн амынхаа 0.4 хувийг нэгэн зэрэг эмнэлэгт хүлээн авах хүчин чадалтай. Нэг л халдвар гарахад түймэр шиг тархах аюултайг бид харлаа. Яг тархсан үед хүнд гэсэн тохиолдлыг эмнэлэгт хүлээн авах боломжтой гэсэн үг. Тиймээс ДЭМБ-аас хүнд, суурь өвчтэй, өндөр настай хүмүүсээ анхаарах шаардлагатай хэмээн зөвлөсөөр байна" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|