• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    65   |  
0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн оношлуурын талаар мэдээллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал "Монгол хүний, эрүүл мэнд, амь насны төлөө Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд нойр, хоолоо умартан хоногийн 24 цагт ажилладаг. Энэ их ажлын хажуугаар биднийг гүтгэсэн худал мэдээ, мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна" гэв.

Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга н.Гэрэлт-Од "Анх Япон улсаас 200 оношлуурыг үнэгүй авч оношилгоондоо ашигласан. Үүний дараа дахин 1000, 2000 ширхэгийг Японы халдварт өвчин судлалын төвөөс авсан. Нэмж ГХЯ болон Япон улс дахь ЭСЯ-аараа дамжуулан оношлуур авахаар ажиллаж байна. 

Эдгээр оношлуурууд нь цахим сүлжээгээр түгж буй худал мэдээлэлд дурдагдсантай  адил өндөр өртөгтэй биш. Бид төрийн байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр нэг оношлуурыг үйлдвэрийн үнээр нь буюу нэг доллар хүрэхгүй үнээр худалдан авахаар ажиллаж байна. Харин түргэвчилсэн оношлуурын талаар ХӨСҮТ, ЭМЯ хамтран судалж байна" гэв. 

Эрүүл мэндийн яамнаас үнэн, бодит мэдээллийг ЭМЯ-наас авч эрүүл мэндээ хамгаалахыг уриллаа. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ