• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    104   |  
0

Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын их сургуулиудын оюутнуудын вебд нэвтрэх, цахим хичээл хүлээн авах датаг ЖиМобайл компаниас үнэгүй болголоо.

Коронавирусээс урьдчилан сэргийлэхээр их, дээд сургууль болон МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл түр хугацаанд зогсоох болсон. Иймд оюутнууд сургуулийнхаа веб хуудаст нэвтрэн тусгай хуваарийн дагуу  хичээлээ цахим хэлбэрээр үзэхээр шийдвэрлэсэн юм. Бид оюутнууд цахим хичээл үзэхэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийн талаар дараах нийтлэл, нэвтрүүлгийг хүргэж байсан. ЭНД дарж үзнэ үү.

Оюутнуудаас авсан судалгаанд үндэслэн нэвтрүүлгийг бэлтгэх явцад "ямар нэг байдлаар гэртээ суурин интернетгүй тохиолдолд их хэмжээний дата зарцуулалт хийж цахим хичээлээ үзэх нь эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй байгаа" талаар ихэнх оюутнууд хэлж байсан юм. Тиймээс бид "үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд оюутнуудын цахим хичээлд зарцуулагдах датаг үнэгүй болгох, хөнгөлөх" талаар уриалсан. 

Мөн бидний санаачлагыг дэмжин Монгол Улсын Их Сургуулиас тус уриалгыг Мобиком, Юнител, Скайтел, Жимобайл компаниудад хүргүүлсэн. 

Датаг хөнгөлөх уриалгын үр дүн ба хэрэгжилт:

  • Монгол улсын боловсролын их сургуул гуравдугаар сарын 6-нд ЖиМобайлын дугаараас оюутны веб рүү нэвтэрч цахим хичээл үзэх датаг үнэгүй болгосон. 
  • Хоёрдугаар сарын 20-нд Монгол улсын их сургууль датаг үнэгүй болгох уриалгыг гаргасан бол өнөөдөр хэрэгжиж эхэлжээ. Тэд ЖиМобайл компанитай хамтран өнөөдрөөс эхлэн оюутнууд вебд нэвтэрч, цахим хичээл үзэх датаг үнэгүй болгов.

Хэрэв Жимобайлын дугааргүй бол өөрт ойр салбараасаа үнэгүй авах боломжтой бөгөөд дугаа авсан тохиолдолд бусад сошиал хэрэглээний датаг 50 хувь хөнгөлж авах боломжтой аж. 

Хөл хорио тогтоосон хугацаанд "датаг үнэгүй болгох" уриалгыг хэрэгжүүлж буй байгууллагуудад оюутнууд талархлаа илэрхийлсээр байна. Мөн бусад үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын үүднээс энэ ажлыг хэрэгжүүлэхийг уриалсаар байгаа юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ