• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    70   |  
0

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Европын зарим орнууд эмнэлгийн ачааллаа дийлэхгүй байгаа учраас гадны иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүй хэмээн мэдэгдсэн" гэв.

Туркээс ирсэн 252 иргэнээс 24-ийг нь ХӨСҮТ-д тусгаарлалаа.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлан ажиглалтад авсан нийт 1706 иргэн байна. 309 сэжигтэй тохиолдлоос 5 тохиолдол батлагдсан бөгөөд 4 тохиолдол сэжигтэй хэмээн ажиглагдаж байна. Мөн Истанбул-УБ чиглэлийн нислэгээр 252 хүн ирснээс 25 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Одоогоор ХӨСҮТ-д халдвар илэрсэн 6 иргэнд эмчилгээ хийж байна. Мөн сэжигтэй 4 тохиолдлыг ажиглаж байгаа" гэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ