ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны газрын дарга А.Амбасэлмаа “Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарсныг өчигдөр мэдээлсэн. Ингээд COVID-19-ийн халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Халдвар илэрсэн зургаан иргэний дөрвийнх нь биеийн байдал тогтвортой, хоёр нь хүндэвтэр байна.
Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна хэмээн онцоллоо.