• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

УОК-ын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн "Коронавирусээс сэргийлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж дууссан. Тусгай үүргийн онгоцоор 986 иргэнийг эх оронд нь авчирсан. 

11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 иргэнийг тусгаарласан. Тусгаарлах байранд байгаа иргэдийн хүсэлтэд үндэслэн 10:00-16:00 цагийн хооронд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо, сойз, ахуйн хэрэгэлээний бүтээгдэхүүн оруулна" гэв. 

ШӨХТГ-аас "Онцгой нөхцөл байдлын үед бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна. 115 дугаарт 194 иргэнээс санал гомдол ирсний 134 нь худалдаа, үйлчилгээний салбартай холбоотой бөгөөд борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнийг ил тавихгүй байгаа талаар мэдээлсэн.

Гуравдугаар сарын 16-нд коронавирусийн халдвар нэмж бүртгэгдсэний дараагаар мах хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бий болгохгүйн тулд улсын байцаагч нар томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт тавьсан. Ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй. Гар ариутгагч, спиртийн үйлдвэрүүдийн нөөц хангалттай байна" гэв.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ