• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    61   |  
0

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас ээлжит мэдээллээ танилцууллаа. Энэ үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын үед каргогоор ирсэн барааг ч тусгаарлаж байгааг мэдээллээ.

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бид гадаад улсаас каргогоор ирсэн бараа бүтээгдэхүүнийг ч тусгаарлаж байна. Амьд бие биш учир гурав хоногийн хугацаанд ердийн дулаанд хадгалах нь вирусыг устгалд оруулдаг. Тиймээс каргогоор ирсэн барааг ч ийнхүү тусгаарлана. Харин иргэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бараагаа авна гэж уурлаж, дээд доод түвшний хүмүүсээр яриулж байгаагаас харагдаж байна" хэмээн хатуу хэллээ.

Хяналт тавин ажиллаж буй алба хаагчдын үүрэг чухал ч нөгөө талаас иргэд ухамсартай, хүлээцтэй байж захирамж, шийдвэрийг мөрдөх нь илүү чухал байна.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ