• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    65   |  
0
 

Коронавирусийн халдварын эдийн засагт үзүүлэх нөлөөтэй холбоотойгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж банкны активын ангиллын журам, зохистой харьцааны журмуудад өөрчлөлт, хөнгөлөлт оруулах шийдвэр гаргасн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн. 

Эхний ээлжид нийт зээлдэгчдийн 90 гаруй хувийг хамарч байгаа хэрэглээний зээлүүдтэй холбоотой шийдвэр гаргасан. 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар хойшлуулж буй. Энэ хооронд хүү бодогдохгүй, харин зээл төлөх хугацаа нь сунгагдана. "Банкууд орлого, хүүгийн эх үүсвэрээ алдаж байгаа. Гэхдээ зохицуулалтын хувьд зөөллөж байгаа учраас банкууд энэ хэмжээний алдагдлыг өөр дээрээ бодох боломжтой" хэмээн онцлсон.

Мөн 6 хүртэлх сард Зээлийн мэдээллийн санд зээл төлөөгүй зэрэг бусад шалтгаанаар бүртгэгдэхгүй.

Иргэдийн дунд хүлээлт үүсгэж буй энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн эсэх талаар арилжааны банкуудаас тодруулав. 

Улаанбаатар хотын банк, Хаан, Голомт болон Худалдаа хөгжлийн банкнаас энэ талаар тодруулахад "Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар Монгол банкнаас чиглэл хараахан өгөөгүй байна" хэмээх тайлбарыг өгөв_ 

Харин Монгол банкнаас энэ талаар тодруулахад "Өнөөдөр арилжааны банкуудад чиглэл өгөх тушаал гарна" гэх тайлбарыг өгсөн юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ