• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Япон улс гадаадаас иргэдээ татан авахад 14 халдвар илэрсэн байна. Дэлхийн 107 оронд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна" гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар 1804 хүн ажиглалтад байна. Мөн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 983 иргэн тусгаарлалтад байна" гэв. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 17-наас Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон 75 иргэнээс халдвар илрээгүй. Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д ирсэн 24 иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй байна. 196 иргэн ХӨСҮТ-д тусгаарлагдсанаас батлагдсан 6, сэжигтэй тохиолдол 7 байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн ирсэн бүх иргэдийг шинжилгээнд хамруулах зорилготой ажиллаж байна" гэв. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ