• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    57   |  
0

ЭМЯ-наас цаг үеийн мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Истанбул-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 22 иргэний шинжилгээ хийгдэж байна. Японоос ирсэн 52 иргэнээс халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 иргэнээс мөн халдвар илрээгүй. Сүүлийн 24 цагийн байдлаар ганц ч сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Халдвар илэрсэн 10 иргэний биеийн байдал сайжирч, хүнд байсан хоёр иргэний биеийн байдал тогтворжиж дунд зэрэг болсон. 

Франц иргэний уушгийг сити төхөөрөмжөөр нарийвчлан үзсэн байна. Өвчний улмаас бий болсон өөрчлөлтүүд эдгэж, уушги дахин сэргэж эхэлснийг тогтоожээ. Франц иргэн сайн мэдээ дуулгасан эмчдээ “Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе” гэсэн мессеж илгээжээ" хэмээн онцоллоо. 

Иргэдийн биеийн байдал тогтвортой сайжирч байгаа ч цаашдаа багадаа 10 хоног эмчилгээ үргэлжилнэ гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар гарсан шинжилгээний хариунууд:

-Тусгай нислэгээр ирсэн иргэдээс дахин коронавирусийн халдвар илрээгүй байна. Үүнд: 
- Истанбул-Улаанбаатар нислэгээр ирсэн архаг хууч өвчтэй 24 иргэн 
- Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 иргэн 
- Токио-Улаанбаатар нислэгээр ирсэн 52 иргэн
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 иргэнээс ямар нэг халдвар илрээгүй байна. 

ЭМЯ-ны тандалт, шуурхай албаны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй оронд халдвар бүртгэгдлээ. Хөл хорионы дэглэмийг ихэнх улс оронд үргэлжүүлэн сунгаж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанд ЭМЯ-наас ажиглалтад байгаа гадаадаас ирсэн бүх иргэдийг тусгаарлана. 

Тусгаарлалтын хугацаа дууссан тохиолдол гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ өвчтөнд гурван удаа шинжилгээ хийхэд хариу нь сөрөг буюу халдвар илрээгүй тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлана гэсэн үг" гэв. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Ихэнх улс оронд иргэдийг өөрсдийгөө эрсдлээс хамгаалж, гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна" хэмээн онцоллоо. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал "Ажиглалтад байхдаа халдвар илрээгүй иргэдийг гэрт нь тусгаарлана. Энэ хүрээнд гудамж, талбайг хэрхэн халдваргүйжүүлэх, ариутгах талаар ЭМЯ-наас чиглэл өгсөн.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ