• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    62   |  
0

Коронавирусийг "Хятад вирус" гэж нэрлэж, тахлын тархалтад Ази гаралтай хүмүүсийг буруутгаж болохгүй хэмээн АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ. Тахлын үед нийгэмд нэгнийгээ ам хэлээр болон бие махбодиор дайрсан мэдээлэл их байгаатай холбогдуулан энэ талаар Доналд Трамп мэдэгдэл хийлээ. 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп "АНУ-д коронавирусын тархалт одоо ч үргэлжилсээр байна. 43'718 тохиолдол, 546 нас баралт бүртгэгдээд байна. Бид АНУ болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа Ази гаралтай Америкчуудыг бүрэн хамгаалах нь маш чухал юм. Ази, Америк гэж ялгалгүй тархалтыг зогсоохын тулд бүгд л хичээж ажиллаж байна. Нэгэн сурвалжлагч "Хятад вирус" гэхийг сонсоод яагаад энэ үгийг ашиглах болсныг асуумаар байсан. Энэ нь манай улсад амьдардаг Ази гаралтай Америкчуудад маш муухай сонсогдож байгаа" хэмээн мэдэгдлээ.

Сан Франциско мужийн их сургуулийн хийсэн судалгаагаар Ази гаралтай хүмүүсийг коронавирустэй холбоотойгоор ялгаварлан гадуурхдаг тухай мэдээ, нийтлэл 50 хувиар нэмэгдсэн болохыг тогтоожээ. Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ноён Трамп "Хятад вирус" ба "Хятадын вирус" гэсэн нэр томъёог ашиглаж, арьс өнгөөр ялгаварласан сэтгүүлчдийн үйлдэл буруу хэмээн хэлсэн. 

Мөн тэрээр сэтгүүлчдэд хандан "Бид асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй муу зүйлд уриалж болохгүй" гэв.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага "тодорхой хэсэг хүмүүсийг гутаан доромжлохоос зайлсхийж, уг өвчнийг нэрлэхдээ газарзүйн байршлыг ашиглахгүй байх" удирдамжийг гаргасан.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ