ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Манай улсад гуравдугаар сарын 24-ны байдлаар нийт 2057 хүн тусгаарлалтанд байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 22 хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Ингээд нийт тус нислэгээр ирсэн 46 хүн эрүүл саруул байна. Харин ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдсан байна" хэмээн мэдээлэв.
Мөн энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Солонгос улсын хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар амтлах, үнэрлэх эрхтэнд 20-30 хувиар нөлөөлж байна гэж тодорхойлсон. ДЭМБ-аас үүнийг тодорхой мэдээлээгүй байна" гэв.