A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
46
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 69 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 69 | |
|
Нийт хүн амын талаас илүү буюу 51.0 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаатай адил ажил эрхлэгчдийн 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл 583 мянган эмэгтэй хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг.
Нийт ажил олголтын 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийн салбарынхны 85 хувь нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байгаа гэсэн статистик тоо баримтаас эмэгтэйчүүд нийгмийн болон бизнесийн салбарт ихээхэн үүрэгтэй оролцож буйг харж болно.
Мөн улсын хэмжээнд 2019 оны статистикаар 18 хүртэлх насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон 36,271 эмэгтэйчүүд байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь үйлчилгээний салбарт ажилладаг аж.
ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРСОН САЛБАРУУДЫН АЖИЛЛАГСДЫН 65-73 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД
Харамсалтай нь COVID-19 халдварын улмаас илүү их эдийн засаг, орлогын хомсдолд орж байгаа нь эмэгтэйчүүд байна. Учир нь цар тахлын энэ үед зогсонги байдалд орсон салбарууд бол уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбараас гадна ихэнх нь үйлчилгээний буюу бөөний болон жижиглэнгийн худалдаа, боловсролын байгууллагууд, сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд, урлаг болон үйлчилгээний бусад салбарууд байна.
Эдгээр салбарт ажиллагсдын 65-73% нь эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд одоогоор тэдний цалин, орлого тун эрсдэлтэй байдалд байгаа юм.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт 52,274 их эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий.
Манай оронд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг, үл хөдлөх хөрөнгийн салбарт ч ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо, манлайлал өсөн нэмэгдсээр байна.
Хэдийгээр өөрчлөлтийн салхинд олон өөрчлөлт гарч байгаа ч манлайллын орон зай эрэгтэйчүүдийнх гэж ойлгодог зарим нийгэм, байгууллагуудад эмэгтэйчүүд манлайлж лидер болно гэдэг амаргүй. Гэрэлд туссан эмэгтэй хүнд заримдаа үл тоомсорлох, хийсэн зүйлийг нь үнэлэхгүйгээр ялгаварлах асуудал тулгардаг.
Хэдийгээр нөхөрт гарч, үр хүүхэдтэй болох нь эмэгтэйчүүдийн амьдралын үүрэг ч гэсэн өөрийнхөө ирээдүйн төлөө мэдлэг боловсрол эзэмшиж, карьераа хөөх боломжийг хааж болохгүй билээ.
ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭДДЭЭ ЗОРИУЛАХ ЦАГ НЭМЭГДСЭЭР БАЙНА
COVID-19 халдварын улмаас илүү их эрүүл мэнд, сэтгэл санаа, цагийн хомсдолд орж байгаа нь эмэгтэйчүүд байна.
Коронавирусийн халдварын улмаас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон тул эмэгтэйчүүд, ээжүүд бага насны хүүхдээ харах, асрах зэрэгт өмнөх үеэс илүү их цагийг зарцуулж байна. Хүүхэд асарсан 10 хүний ес нь, өвчтөн, өндөр настан асарсан 10 хүний зургаа нь, гэрийн ажил хийсэн 10 хүний долоо нь эмэгтэйчүүд байна гэсэн статистик бий.
Гэтэл төсвийн орлого 11.7 хувь тасалдаж, экспорт 30 хувь буурсан энэ үед ажлын байр бэлдэж буй эмэгтэйчүүдэд ажлын боломж олгож буй цөөхөн хэдэн аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллах нь тун чухал байгаа юм.
АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛЖ, АЖИЛГҮЙДЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМГААЛАХ ЧУХАЛ АРГА ХЭМЖЭЭ
Улс орны эдийн засгийн хүндрэл нь жижиг дунд үйлдвэрүүд, үйлчилгээний газруудад илүү нөлөөлсөөр байна. Үүнтэй холбоотой ажлын байрыг хадгалах, үйл ажиллагааг хэвийн явуулах нь чухал. Бусад улс орны хувьд хоёр зүйл дээр илүү анхаарч байна. Нэгдүгээрт мөнгөний бодлогоо зөөллөх эдийн засгаа мөнгөжүүлэх бодлого, нөгөө талдаа жижиг дунд болоод ажлын байрыг бий болгож байгаа салбараа бодитойгоор дэмжиж байна.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО
Түүхээс харвал, 1784 оноос эмэгтэйчүүд энэ салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 1938 онд анх АНУ-д эмэгтэй үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын зөвлөл байгуулагдаж, 1950 оны эхнээс энэ салбарт хүйсийн тэгш эрхийн байдал хангагдаж эхэлжээ. Харин өнөөдөр 2017 оны судалгаагаар дэлхийн даяар нийт үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын 63 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН САЛБАРТ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ?
Юуны түрүүнд ажлын цагаа өөрөө сонгож, заримдаа гэрээсээ ч ажиллах боломжийг олгодог нь эмэгтэйчүүд энэ салбарт ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.
Мөн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагыг соргогоор мэдрэх, хүлээцтэй, тэвчээртэй байх, нэгэн зэрэг олон ажил хийх, үйлчлүүлэгчдээ үнэн сэтгээлээсээ анхаарал хандуулах зэрэг чадварууд эмэгтэйчүүдэд байгалиас заяагдсан байдаг нь тэднийг сайн агент болоход нь нөлөөлдөг.
Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө тэр дундаа орон сууц худалдан авах эцсийн шийдвэрийг ихэвчилэн гэрийн эзэгтэй нар гаргадаг шүү дээ.
МОНГОЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН ТЭРГҮҮЛЭГЧ RE/MAX КОМПАНИД 23 ЭМЭГТЭЙ ЗАХИРАЛ АЖИЛЛАЖ БАЙНА
Хэдийгээр эдийн засгийн хувьд сорилттой үе тохиож байгаа ч үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тэргүүлэгч RE/MAX компани олон залууст тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ ажлын байрыг хадгалан энэ үеэр үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж шинээр олон боломжыг бэлдэж ажиллахаа зарлаад байгаа юм.
Тэд эдийн засгийн хөдөлгөгч хүчнүүдийн нэг болсон үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт өөрийн хувийн бизнесээ эхэлж, карьераа илүү өндөр түвшинд хүргэхийг хүссэн эмэгтэйчүүдэд уян хатан цагийн хуваариар ажиллах, олон улсын сургалтын хөтөлбөрөөр бэлтгэгдэж, хамтдаа хөгжих боломжыг санал болгож байна.
Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишигт хүргэх зорилгын доор нэгдсэн RE/MAXMONGOLIA бүсийн 800 гаруй агентуудын 60% буюу дийлэнх нь эмэгтэйчүүд байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын захирлуудын 35 хувь нь эмэгтэйчүүд байдаг ба дийлэнх нь худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж байна.
Үүнд хүчирхэг, оюунлаг, манлайлагч эмэгтэйчүүдээр багаа бүрдүүлсэн, дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд тэргүүлэгч RE/MAX компанийг нэрлэж болно.
RE/MAX брэндийн өндөр шаардлагыг давж, брокер оффисын франчайз эрхийг эзэмшсэн 42 оффисын 23-ыг нь эмэгтэй захирлууд амжилттай удирдаж байна.
БҮСИЙН МАСТЕР ФРАНЧАЙЗ ЭРХИЙГ ЭЗЭМШИГЧ
Б.БҮЖИНЛХАМ
Сургалтууд
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Д.АЛТАНТУЯА
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Э.АНУУДАРЬ
Сургалтууд
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Ч.АРИУНЖАРГАЛ
Сургалтууд
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Б.БАЙГАЛМАА
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
П.БОЛОР
М.БОЛОРОО
Сургалтууд
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Г.ГЭРЭЛЧУЛУУН
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Э.ЗОЛЗАЯА
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
С.МӨНХЗУЛ
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Ц.МАНДХАЙ
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
П. ОТГОНЧИМЭГ
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Э. ОДОНЧИМЭГ
Сургалтууд
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
С.ОДМАА
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
O.УЛАМБАЯР
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Т.УЯНГА
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Б.ЦЭЦЭГМАА
Сургалтууд
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Б.ЭНХНАРАН
Сургалтууд
БРОКЕР ЭЗЭМШИГЧ
Б.ЭНХСАРУУЛ
Сургалтууд
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
46
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|