• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    71   |  
0

 

Хуулийн хугацаандаа хичнээн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн талаар Үндэсний аудитын газраас мэдээлэл хийж байна. ҮАГ-т 15 нам, 4 эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох намууд Үндэсний аудитын газарт өчигдөр 00:00 цаг хүртэл мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис "Үндэсний Аудитын газарт 15 нам, 4 эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн" гэв.

Мөн ҮАГ "Нарийвчилсан эдийн засаг, мөнгөний бодлого, сангийн бодлогын талаар судалгаа, төлөвлөлт хийгээгүйгээр мөрийн хөтөлбөрийг танилцуулж болохгүй. Хуульд заасан шаардлага бол эдийн засгаа тооцоолохгүйгээр мөрийн хөтөлбөрөө танилцуулах нь амлалт төдий зүйл болно" хэмээн мэдээллээ. 

Тиймээс нарийн судалгаа, тооцоогүйгээр зүгээр цалин нэмнэ гээд ярих нь өөр хэрэг. Үүнтэй адил өмнөх удаагийн сонгуульд зарцуулсан зардлын тайлангаа өгөөгүй бол тухайн нам, эвслийг дараагийн сонгуульд оролцохыг хориглодог хуультай байсан. Харин энэ удаагийн сонгуулийн хуулинд тийм заалт тусгагдаагүй байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ