• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    57   |  
0

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийж байна.  

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ ажлын хүрээнд гудамж талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг гуравдугаар сарын 17-оос  эхлэн зохион байгуулж 2335,2 км замыг автомашинаар угааж, ариутгасан 2700 гаруй мкв талбайд автомашин болон хүний тусламжтай ариутгалын ажлыг хийсэн талаар УОК-ийн шуурхай штабаас мэдээллээ.

Үргэлжлүүлэн сарын 28-ныг хүртэл Баянзүрх болон Налайх дүүрэгт халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах юм байна. Мөн нийслэл хотод хоёр болон гурав дахь удаа гудамж талбайн ариутгалын ажлыг давтан зохион байгуулна гэлээ. 

БНХАУ-ын зүгээс манай улсад амны хаалт болон хамгаалах хэрэгслийн тусламж илгээснийг холбогдох мэргэжилтнүүд авахаар замын үүд рүү өнөөдөр гарна гэлээ.

Нэмж хэлэхэд тусгаарлах байрнаас гарсан хүмүүс 14 хоног гэрийн дэглэм сахиж, олон хүмүүсийн хүч хөдөлмөрийн үнэлж хариуцлагатай байхыг шаардлаа. Эдгээр иргэдийн ар гэрийнхнийг 14 хоног ажлаас нь чөлөөлөх зохицуулалт хийх мөн тусгаарлагдсан иргэдийг ажлаас халахгүй байх журмыг ААН, байгууллагын дарга нарт хүргүүлсэн байна.  

Эхнээс дэг журамтай, сахилга баттай байсан тул төгсгөлийн хүртэл бүх нийтээр хор хөнөөл багатай давахын тулд иргэн бүр хувийн сахилга баттай байхыг уриаллаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ