• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0

Итали, Испани улсуудад коронавирусийн улмаас нас барагсдын тоо Хятад улсынхаас хол давжээ.

Уг вирус анхлан тархсан голомтын бүс болох Хятад улс бүртгэгдсэн тохиолдол, нас баралтын тоогоор дэлхийд хамгийн ѳндѳр байсан. Гэвч вирусын голомт Европд шилжсэний улмаас Итали, Испани улсуудад нас барагсдын тоо хурдацтай ѳсѳж байна. 

  • БНХАУ-д нийт 81'218 тохиолдол, 3281 нас баралт бүртгэгсэн.
  • Итали улсад 74'386 тохиолдол, 7503 нас баралт бүртгэгдсэн бѳгѳѳд хоногт 683 хүн нас баржээ.
  • Харин Испани улсад 49'515 тохиолдол, 3647 нас баралт бүртгэгдсэн. Мѳн хоногт 656 хүн нас бараад байна.

Энэ нь дэлхий нийтээрээ коронавирусийг таслан зогсоож, уг вирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарлаа сулруулж болохгүйг сануулж байна.

Эх сурвалж: BBCWorldometers.info

TAGS





Холбоотой санал болгох мэдээ