• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0
 

Тусгай үүргийн нислэгийн талаар Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасны дагуу ѳнѳѳдѳр УОК-с энэ талаар мэдээлэл хийж, шийдвэрлэхээр болжээ.

"Улсын Онцгой комиссын 13 дахь удаагийн хуралдааны шийдвэрээр гуравдугаар сарын 20-ны ѳдрѳѳс 14 хоногийн хугацаанд аль нэг улсаас өөрсдийн иргэдээ авч ирэхгүй" хэмээн шийдвэрлэсэн талаар бид мэдээллэж байсан. 

Гэвч Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасны дагуу БНСУ-руу тусгай үүргийн нислэг хийх эсэх талаар ѳнѳѳдѳр УОК-с мэдээлэл хийх болжээ.

Мэдэгдэлд:

"БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус БСНУ-д суугаа Элчин сайдын яамд олноор тавьж байсан бөгөөд иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор гуравдугаар сарын 20-25-нд цахим судалгааг явуулсан.

Энэхүү судалгаанд нийт 1820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байна.

Элчин сайдын яам энэхүү судалгааны дүнг нэгтгэж Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт тухай бүр уламжилж ажилласан.

Монгол Улсын Онцгой Комиссоос тусгай үүргийн нислэгийн талаар гуравдугаар сарын 26-ны өдөр албан ёсны мэдээлэл хийх тул иргэд Та бүхэн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг ЭСЯ-ны фейсбүүк, цахим хуудаснаас маргааш хүлээн авч танилцана уу.

Манай иргэд судалгаанд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье" гэжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ